Сергей Бочковский
Максим Никитин/ТАСС
Украины засгийн газар лхагва гаригт Онгой байдлын улсын газрын дарга нарыг огцруулан танхимын хуралдаан дээр тус газрын дарга Сергей Бочковский түүний орлогч ВасилийСтоецкий нарыг баривчилсан байна.
Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэхдээ тус орны бүх мужийн Онцгой байдлын улсын газруудын дарга нарыг сольж буйгаа хэлжээ.
Эгэ бол жүжиг биш тарилга юм. Ийм нийтэд харагдсан зүйл байх ёстой хэмээн Арсений Яценюк энэ баривчилгааны талаар хэллээ.
Засгийн газрын хурал дээр тэдэнд ял уншаад гарыг нь гавлан танхмаас авч гарчээ. Тэднийг эрүүгийн хэргийн 208 дугаар зүйл ангиар буруутгаж байгааг мөрдөн байцаагч нь мэдэгджээ.
Парламентын гишүүдийн гаргасан гомдлын дагуу тэдэнд эрүүгийн хэрэг нээсэн аж. "Бочковский, Стоецкий нар авлигын систем зохион байгуулан "ЛУКОЙЛ", "Альянс" зэрэг компаниудаас шатахуун тосолгооны материалыг өндөр үнээр худалдан авах тендерийг бий болгожээ” хэмээн мөрдөн байцаагч хэлжээ.
Дотоод хэргийн сайд Арсен Аваковын хэлснээр, улсын хангамжийн наймааг хувийн компаниудаар дамжуулан хийж, компаниуд нь мөнгийг Жерси аралд шилжүүлж, тэндээс Бочковский, Стоецкий нарын дансанд ордог байсан ажээ.
Мөрдөн байцаалт тэдэнд 24 цагийн дотор ялыг сонсгоно гэдгийг Аваков дуулгалаа. Хэргийг прокурорт шилжүүлж байна. Онгой байдлын газрын даргаар ДХЯ-ны сайдын зөвлөх Зорян Шкирякийг түр хугацаанд томилоод байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР