Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана

Хоёр орны харилцааны сүүлийн 125 жилийн түүхэнд анх удаа ОХУ-ын  ерөнхийлөгч Аргентин улсад албан албан ёсны айлчлал хийсэн түүхэн үйл явдал болов. Ерөнхийлөгч Дмитрий Медведев ерөнхийлөгч Кристина Фернандестэй олон тооны гэрээ хэлэлцээр түүний дотор цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь онцлог болов.

2008 онд Аргентины ерөнхийлөгч Фернандес Москвад айлчилж, шинжлэх ухаан, соёл, жуулчлал, биеийн тамир болон хөдөө аж ахуйн салбарт харилцаагаа хөгжүүлэх талаар санал солилцож, эхлэлийг нь тавьсны үр дүн ийнхүү хэрэгжиж эхлэв.

Хоёр орны худалдааны солилцоо 2009 онд 1.3 тэрбум долларт хүрч, аргентиний талд 750 сая долларын ашигтай гарсан  бөгөөд цаашид худалдааны харилцаагаа  улам  өргөжүүлэх талаар  хоёр орны төрийн тэргүүн нар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Фернандес: “Энэ бол түүхэн ач холбогдолтой айлчлал юм…. Стратегийн ач холбогдолтой чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурав. Ер нь билэг дэмбэрэлтэй олон тохиолдол боллоо түүний дотор хур бороо хүртэл авчирлаа” гэж онцлон тэмдэглэв.

Хоёр орны ерөнхийлөгчид шинжлэх ухаан-геологи, сансар нэн ялангуяа үйлдвэр, цөмийн эрчим хүчийг энхийн зориулалттай ашиглах хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ОХУ 3 тэрбум долларын үнэ өртөг бүхий атомын цахилгаан станц байгуулахаар болж, 2011 оноос ажлаа эхлүүлэхээр тохиролцсон байна.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Атомын эрчим хүчний/Росатом/ агентлагийн ерөнхийлөгч Сергей Кириленко оржээ.

Ерөнхийлөгч Медведев: “Түншлэлээ алдахгүйн тулд бид урагшлах ёстой” гэж цохон тэмдэглэв. Ерөнхийлөгч Медведев аргентинд айлчлалаа дуусгаад  BRIC/Бразил,ОХУ,Энэтхэг,БНХАУ/ -ийн  эвслийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.   

BBC Mundo, Argentina
2010.04.15 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж