Санхүүгийн зохицуулах хороо “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх тухай журам”-ыг батлан гаргалаа.
Журмын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тусгагдсан үнэт заасны зах зээлд дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглахыг хориглох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос нарийвчлан зохицуулна.
Мөн хөрөнгийн зах зээлд хувьцаа болон бусад үнэт цаасны ханш чөлөөтэй, шударга, эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох боломжтой болох юм.