Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

В.Якунины мэдэгдэл

 

-Еврази Америкийг дамнасан хурдны автозам барина хэмээн тэрбээр мэдээлэв-

 

Орос улсын ирээдүйн нэгэн гайхамшигт бүтээн байгуулалтын тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Дэлхийн бөмбөрцөгийн бараг талыг дамнасан 20,777 км-ын урттай хурдны автозамыг барих болсон тухай "Сибирь таймс" сайтад анхлан нийтэлснийг иш татан CNN, BBC, AP, Bloomberg зэрэг томоохон мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. "Оросын төмөр зам"-ын газрын дарга Владимир Якунин Английн Лондон хотоос эхлээд Москва, Сибириэр дамжин Америкийн Аляск муж, Нью-Иорк хот хүрэх супер хурдны зам барих төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

 

 

Энэхүү шинэ замыг Транс-Сибирийн төмөр зам, газрын тос болон хийн дамжуулах хоолойн хамт барих нь улс орнуудыг холбосон цоо шинэ сүлжээ үүсгэх өндөр ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Зөвхөн оросын баруун хилээс зүүн хил хүртэл барих зам нь л гэхэд ойролцоогоор 10 мянган км үргэлжилнэ. Энэ нь тус улсын алслагдсан бүс нутгуудыг төв замтай холбох, харилцаа холбоог сайжруулах, бүс нутгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ зах зээл нээх зэрэг өндөр ач холбогдолтой.

 

В.Якуниныг Оросын ерөнхийлөгч В.Путинтэй тун ойрын найзууд. Тиймээс түүнийг В.Путины залгамжлагч нь болж, дараагийн Ерөнхийлөгч болно хэмээн таамаглаж байна.

 

В.Якунин "Энэ бол улс хоорондын маш том төсөл. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дэлхийд тэргүүлж буй болон хараахан амьдралд нэвтрүүлээгүй байгаа технологиудыг ашиглах болно. Еврази хуурай замаар Америк тивтэй холбогдоно гэдэг бол тал талын өндөр ач холбогдолтой" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Үнэхээр ч энэ зам амжилттай баригдаж дуусвал өмнө нь зөвхөн онгоцоор л очих боломжтой байсан улс орнуудын иргэдэд өргөн боломж нээгдэх юм.

 

Энэ зам Европын хэд хэдэн орнууд, ОХУ, Азийн мөн хэд хэдэн орнуудаар дамжин Бернгийн хоолойд хүрнэ. Схем зургаас харахад Монгол улсын нутгаар дайран өнгөрөхгүй ч хойд хилтэй тун ойрхон өнгөрөх юм.

 

Хуурай газраар олон мянган км үргэлжилсэн зам Оросын Алс Дорнодын хамгийн захын бүс болох Чукотод хүрээд далайд тулж очино. Энэ замыг Бернгийн хоолойгоор Алясктай хэрхэн холбох вэ гэдэг нь хамгийн их сонирхол татаж байна.

Хэрвээ В.Якунин ОХУ-ын ерөнхийлөгч болчихвол энэ замыг барих хөрөнгийг шийдэх эрх мэдэлтэй болж, хамгийн агуу том бүтээн байгуулалтыг өөрийн нэрээр хийнэ.

 

Сибирь, Аляскийг тусгаарлаж буй энэхүү далайн хэсгийн туннел, гүүр эсвэл гатлага онгоцын алинаар нь холбох вэ гэдэг асуултын хариултыг хараахан өгөөгүй байгаа юм.

 

Хоёр эх газрын хоорондох зай хамгийн ойр газраараа 88 км-ийн зайтай хэмээн Аляскийн олон нийтийн газрын мэдээллийн төвөөс мэдээлжээ. Энэ 88 км усан зайг л холбочих юм бол дэлхийн талыг холбосон агуу замыг барихад саад болоод байх зүйл бараг үлдэхгүй.

 

Энэ зам баригдсанаар Аляскийн харьцангуй тусгаарлагдсан Имяг улсын автозамын системтэй нь холбон Фэрбэнкээс эхлээд Канад, АНУ-ын 48 муж улсыг нэг замаар холбох юм.

 

Энэ төслийг хэн санхүүжүүлэх вэ?

 

Дараагийн анхаарал татсан асуудал бол төслийн санхүүжилт. Уг төслийг хэрэгжүүлэхэд хэдэн их наядаар тоологдох ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг хэрхэн босгохоо В.Якунин тодорхой мэдээлээгүй юм.

 

Харин олон улсын тоймчид В.Якуниныг Оросын ерөнхийлөгч В.Путинтэй тун ойрын найзууд. Тиймээс түүнийг В.Путины залгамжлагч нь болж, дараагийн Ерөнхийлөгч болно хэмээн таамаглаж байна. Хэрвээ В.Якунин ОХУ-ын ерөнхийлөгч болчихвол энэ замыг барих хөрөнгийг шийдэх эрх мэдэлтэй болж, хамгийн агуу том бүтээн байгуулалтыг өөрийн нэрээр хийнэ хэмээжээ.

 

Н.ЦЭНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж