EnduraLED 17 ваттаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

EnduraLED 17 ваттаар ажиллана

“Philips” компанийнхан өөрийн нэрийн шинэ лэд гэрлийг худалдаанд гаргахаар зэхэж байна. Эрчим хүчинд хэмнэлттэй “EnduraLED А21” хэмээх уг гэрэл одоогийн бидний ашигладаг гэрлийн чийдэнтэй ижил хэлбэртэй. Гэхдээ 1100 люмений гэрэл гаргаж, ердөө 17 ваттын цахилгаан ашигладаг. Энэ нь маш бага цахилгаанаар их талбайг хүчтэй гэрэлтүүлнэ гэсэн үг. Гэтэл одоогийн бидний ашигладаг неон, натрийн гэрлүүд тийм хэмжээний гэрэл гаргах боломжгүй.

Шинэ чийдэнгийн асах хугацаа нь 25.000 цаг. Үнийг нь 40 ам.доллар байхаар тооцоолжээ. Хэдийгээр нь энэ нь харьцангуй үнэтэй ч “Philips”-ийнхний тооцоолсноор нэг чийдэнг шаттал нь ашиглах хугацаанд иргэд нийт 160 ам.доллар хэмнэх гэнэ. Өөрөөр хэлбэл, хямд гэрлүүд амархан шатахаас гадна цахилгаан их зарцуулдаг. Үүний хэрээр зардал нэмэгддэг. “Philips” шинэ чийдэнгүүдээ энэ оны сүүлчээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Р.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж