АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн талбайд өнгөрөгч мягмар гаригт олон тоглолт болсон билээ. Эдгээр тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь “Миами Хит”-“Милоуки Бокс” багуудын хооронд өрнөв. Тоглолтын эхнээс оноогоор тасарч эхэлсэн хитчүүд төгсгөлийн мөчид ялагдал хүлээсэн юм. Тоглолтын цаг дуусахтай зэрэг Крис Миддлтон холын зайнаас шидэж, оновчтой болгосноор 86-88 тоог 89-88 болгож, багаа хожилд хүргэлээ.
Тоглолтын бичлэгээс хүргэж байна.
Ч.БОЛ