“Титаник”-ийг эргэн дурсав

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

“Титаник”-ийг эргэн дурсав

Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн “Титаник” хөлөг онгоцны сүйрлээс хойш даруй нэг зуун жил өнгөрчээ. Усан онгоц үйлдвэрлэгч “Харленд ба Уольф” компанийн бүтээсэн “Титаник” хөлөг онгоцыг 1911 оны тавдугаар сарын 31-нд албан ёсоор олон нийтэд танилцуулж, зангууг нь далайд хаясан бөгөөд 1912 оны гуравдугаар сарын 31-нд эцсийн байдлаар бэлэн болсон аж. Харамсалтай нь, “Титаник” 1912 оны дөрөвдүгээр сард Саутхэмптоноос Нью-Йоркийг зорих аяллын үеэр мөсөн уул мөргөж эмгэнэлтэйгээр сүйрсэн юм. “Титаник” хөлгийг гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн дүнд бүтээсэн ч далайд гарсан анхны аяллынхаа замд ийнхүү осолдож, олон мянган хүн амь насаа алдсан билээ. Тиймээс өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ний өдөр “Титаник” хөлгийн 100 жилийн ойг угтсан шашны зан үйл болон хүндэтгэлийн арга хэмжээг Умард Ирландын нийслэл Бельфаст хотноо зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн 2012 онд Бельфаст хотод “Титаник”-ийн дурсгалд зориулсан дүүрэг нээх бөгөөд уг дүүргийг байгуулах ажилд Засгийн газраас долоон тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж