Хөлбөмбөгийн аваргуудын лигийн дараачийн улиралын шагналын санг 25 хувиар буюу 380 сая еврогоор нэмэгдүүлж байгааг Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино мэдээлжээ. Ингэснээр энэ тэмцээний нийт шагналын сан нь 1,25 тэрбум евро болж байгаа юм байна. Өчигдөр Венад болсон Европын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны
үеэр шагналын сангийн хөрөнгийн талаар хэлэлцэж дээрх шийдвэрт хүрсэн байна. Европын хөлбөмбөгийн лигийн клубүүд дараачийн 3 улиралд 380 сая евро авахаар болж байгаа юм байна. Энэ шийдвэр гарахаас өмнө европын лигийн клубүүд 232 сая еврогийн шагнал авч байсан юм. “Аваргуудын лигт оролцож байгаа клубүүд 1,25 тэрбум еврогийн шагналын сантай. Үүнээс Европын лигт оролцогч багууд ойрын 3 жил буюу 3 улирал 380 сая еврогийн урамшуулал шагнал хүлээн авах болно” гэж Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Инфантино хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Эх сурвалж: http://likenews.mn