“Баруун бүсийн их хурд” даншиг наадам Увс аймагт ирэх долдугаар сарын 29-30-нд болох юм. Даншиг наадамтай холбоотойгоор Увс аймгийнхан хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Эл ажлын хүрээнд уяачид, гадна дотны зочид төлөөлөгчдийг байрлуулах газрыг бэлтгэж эхлээд байна. Үзэсгэлэнт сайхан байгальтай Гашууны голын ширэг дээр сум бүр гурван гэр барихаар төлөвлөж, тус бүс нутагт айл өрх буулгахгүй байх тухай Улаангом сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчийн шийдвэр гарчээ.