Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн долоо хоногт сумдынхаа Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явц, үр дүнд үнэлэлт хийж, зорилтын хэрэгжилт, үр дүнг шинжлэн дүгнэхээр ажлын хэсэг гарч ажиллалаа. Ажлын хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, агентлагуудын дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн таван баг багтаж, аймгийнхаа бүх сумдад ажиллаж мэдээлэл, санал дүгнэлт, зөвлөгөөгөөр хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлаж зөрчлийг арилгуулах, удирдлагаар хангах, гүйцэтгэлд нь хяналт тавих, үр дүнг нь үнэлэн ажилласан байна