Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Л.Нарантуяа энэ сарын 27-ны өдөр А/64 тоот захирамжийн хавсралтаар Улаангом суманд бүх нийтийн эргүүл гаргах хуваарийг баталж, Аймгийн цагдаагийн газарт хүргүүлжээ. Хуваарь ёсоор 11 багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг долоо хоног бүрийн тав дахь өдөр эргүүлд гарч, харьяа багийн нутаг дэвсгэрт хяналт тавьж байхаар болсон байна. Нэг удаагийн эргүүлд 30 хүн гарахаар төлөвлөсөн бөгөөд эргүүлд иргэд өөрсдөө гарч хяналт тавьж буйгаараа онцлогтой ажээ. Энэ тухай west.mn сайт мэдээлсэн байна.