СЗХ-ны Улсын байцаагчийн дүрмийг шинэчлэн баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

СЗХ-ны Улсын байцаагчийн дүрмийг шинэчлэн баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн дүрэм нь улсын байцаагчийн бүрэн эрх, хүлээх үүрэг, хариуцлага болон санхүүгийн зах зээлийн зохицуулалтад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн Хорооноос гаргасан дүрэм, журмыг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.

Уг дүрмийг Хорооны хуралдаанаар шинэчлэн баталлаа. Учир нь дүрмийн зарим зүйл заалт оновчгүй томьёологдсон, мөн Хорооны зохицуулалтын хүрээнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэж байгаатай холбогдуулан шинэчлэн батлах шаардлага тулгараад байсан юм.

Дүрэм шинэчлэн батлагдсанаар байнгын ажиллагаатай “Улсын байцаагчийн зөвлөл” ажиллахаар боллоо. Мөн хууль, эрх зүйн уялдаатай нэр томьёоны тайлбар оруулж, улсын байцаагчийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчилсэн ач холбогдолтой шинэчлэлт боллоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж