Никарагуад Уго Чавес зургаа дахь албан ёсны айлчлалаа хийв

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Никарагуад Уго Чавес зургаа дахь албан ёсны айлчлалаа хийв

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес сүүлийн гурван жилийн дотор зургаа дахь удаагийн албан ёсны айлчлалаа хийхээр Никарагуа улсад хүрэлцэн ирж, ерөнхийлөгч Даниель Ортегатай уулзаж, хоёр орны харилцааг өргөжүүлэх гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав.

Хоёр орны ерөнхийлөгчид Америкийн улсуудын Холбоо хэмээх Венесуэл, Куба улсын санаачлагаар байгуулагдаж, гишүүнээр нь Боливи, Эквадор, Гондурас болон карибын тэнгисийн арлын зарим орон болох Доминика, Антигуа ба Барбадас, Сан Висенте Гранадинас элсэн орсон уг байгууллагын үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлэх зорилгоор ийнхүү уулзаж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Уго Чавесийг Даниель Ортега онгоцны буудалд угтан авч, Чавесийг хажуудаа суулган машинаа өөрөө жолоодож, Манагуа хотын зарим гудамж, талбайгаар явж, хотын байдлыг танилцуулжээ.

Айлчлал өндөрлөх үер хоер улсын ерөнхийлөгчид хэвлэлийн бага хурал хийж, хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт улам эрчимжүүлэх болсныг мэдээлэв. Ерөнхийлөгч Чавес энэ бага хурал дээр хоёр улсын хооронд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гаднаас импортолж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг багасган бууруулах зорилгоор хамтарсан социалист аж ахуйнууд байгуулахаар хэлэлцээрт гарын үсэг зурсныг мэдээлэв.

Венесуэл улс 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт Никарагуад хийж, чихрийн нишингэ, ус цэвэршүүлэх болон бордооны үйлдвэр байгуулах, амьд мал хөлөөр нь экспортлон гаргахыг нэмэгдүүлэх зорилгоор Никарагуад усан онгоц нийлүүлэх, Никарагуа улсад шингэрүүлсэн хий экспортлохыг нэмэгдүүлэх, Никарагуагийн усан цэрэг, цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэхээр тус тус тохиролцжээ.

Чавес айлчлалаа өндөрлөж, Кубын ерөнхийлөгч Рауль Кастро болон Фидель Кастро нартай уулзахаар Гавана хотыг зорьсон байна.

UNIVISION.com
Managua, 14.Abr.2010(AFR)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж