Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Резинэн биет Kalra

Энэтхэг улсын  Punjab хотод амьдардаг 15 настай Jaspreet Singh Kalra итгэхийн аргагүй уян налархай байна. Тэрээр толгойгоо 180 градус эргүүлж, гараа 360 градус эргүүлж чаддаг байна.

Kalra  анх 11 настайдаа иог сурснаас хойш өөрийгөө бусдаас илүү уян гэдгийг мэджээ. Уян налархай биенээсээ бол тэрээр резинэн биет хэмээх тодотголыг авжээ.  Харахаас ч аймар өвдөх мэт санагддаг үйлдлүүдийг тэрээр  ямарч хувиралгүй тайван байдлаар хийдэг байна.

Резинэн биет Kalra "Энэтхэгийн гоц авьяастнууд"(India's got talent) тэмцээнд  оролцож өөрийнхөө уян налархай байдлыг олонд танилцуулахаар бэлдэж байгаа байна.

 

Б.БИЛГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж