“Балетын үдэш”-ийн урилга

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

“Балетын үдэш”-ийн урилга

Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий даяар өргөн тэмдэглэж ирсэн гуравдугаар сарын 27-ны “Дэлхийн театрын өдөр”-ийг Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтоор тэмдэглэх гэж байна.

ДБЭТ-ын хамт олон тус тоглолтоороо дамжуулан Монгол улсад, хүчирхийлэлгүй, тайван орчинг бүрдүүлэх, Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байна.

Энэ үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-ын хамт олон уран бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ нийгмийн сайн сайхныг бий болгоход хувь нэмрээ оруулах, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, ажиллахыг уриалж байна.

Дэлхийн театрын өдрийн нэгэн чухал зүйл бол ”Дэлхийн театрын өдрийн түлхүүр үг” юм. Тус түлхүүр үгийг тоглолтын үеэр УДБЭТ-ын балетын жүжигчин, үзэгчдэд дамжуулан хэлэх юм. Энэ удаагийн тоглолтод нийгмийн хариуцлагын зорилгоо биелүүлэх УДБЭТ-ын үйл ажиллагаанд соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” хамтран ажиллана.

Дэлхийн театрын өдөрт зориулсан “Балетын үдэш” тоглолтын “Сонгодог” хэсэгт “Дон Кихот”, “Парисын дөл” гэх мэт дэлхийн сонгодог балетын хэсгээс , II хэсэг буюу “Орчин үеийн” хэсэгт нь УДБЭТ-ын урын санд шинээр нэмэгдэж буй модерн, неоклассик шинэ бүтээлүүдээс тоглох болно.

Гала концертын найруулагчаар нь УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, удирдаачаар нь УДБЭТ-ын ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү ажиллаж, УДБЭТ-ын балетын жүжигчид, Симфони найрал хөгжим оролцох болно.

Тасалбарын үнэ 20.000, 15000, 10.000 төгрөг байх аж.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж