Их мастер Д.Эрдэнэбилэг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Их мастер Д.Эрдэнэбилэг тэргүүлж байна

100 буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төв дээр болж байна. Эрэгтэйчүүд ийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн УАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар тоглож байна. Тэмцээний сүүлийн өрөг энэ сарын 27-ны өдөр болж, медалтнууд тодрох юм.

Тэмцээнийг есөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдээс их мастер Д.Эрдэнэбилэг 14 оноогоор тэргүүлж байгаа бол спортын мастер Ц.Отгонбилэг (14 оноо), дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж (13), Р.Манлай (11), их мастер Г.Ганжаргал(11) нар II-V байрт бичигдэж байна.

Эмэгтэйчүүдийг спортын мастер Б.Нандинцэцэг 14 оноогоор тэргүүлж, спортын мастер М.Одгэрэл(13), Г.Хэрлэнмөрөн(12) нар удаалж байна.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр 10-р өрөг, маргааш 11, 12-р өргийн тоглолт болох юм. Харин ирэх баасан гаригт 13 дахь өргийн тоглолт болсноор Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх юм. Тэмцээний хаалтын ажиллагаа гуравдугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагаас болно. УАШТ Баянзүрх дүүргийн Ботаникийн эцэст байрлах "Бадмаараг" төв дээр болж байгаа билээ.

Ч.БОЛОP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж