М.Ходорковский хугацаанаасаа өмнө суллагдахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

М.Ходорковский хугацаанаасаа өмнө суллагдахыг хүсчээ

Оросын газрын тосны тэрбумтан, Кремлийн бодлогыг шүүмжлэгч Михайл Ходорковский хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт дахин гаргажээ.

Түүнийг өнгөрсөн баасан гаригт шүүхэд хүсэлт гаргасан талаар “khodorkovsky.ru” сайтад мэдээлсэн байна. Михайл Ходорковскийг 2003 онд татвараас зайлсхийсэн  хэргээр баривчлан 2005 онд  есөн жил шоронд хорих ял оноосон юм. ОХУ-ын хуулинд зааснаар ялын талыг нь эдэлсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Москвагийн шүүх Ходорковскийн ялыг нэг жилээр хөнгөлөх шийдвэр гаргасан байна. Михайл Ходорковский  хамгийн анх 2008 онд суллагдах хүсэлт гаргасан авч амжилтгүй болсон юм.  “Роспром холдинг” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга, ОХУ-ын хоёр дахь том  газрын тосны vйлдвэр”ЮКОС” болон “Зvvн газрын тосны компани”-ийн тэргvvн,  томоохон хувьцаа эзэмшигч асан 2016 онд ялаа эдэлж дуусна.

Ходорковский баривчлагдсаныхаа дараа тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч байсан В.Путинтай уулзаж байжээ.  Европын хүний эрхийн шүүх Ходорковскийг баривчлах үед эрхийг нь зөрчсөн эсэхийг шалгахаар шинжээчээ илгээж магадгүй байна.  Ходорковскийн өмгөөлөгч  нар түүнийг хууль бусаар баривчлан хорьж, улс төрийн шалтгаанаар  үндэслэлгүй ял оноосон гэж үзэж байгаа юм. Ходорковскийн туслах асан Платон Лебедев мөн хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт гаргажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж