Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас бага боловсролын “Цөм” хөтөлбөрийг боловсруулж орон даяар хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Завхан аймагт дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүүхдийн сонирхсон хичээлээр ангиудаа төрөлжүүлсэн нь үр дүнтэй болжээ. Тухайлбал, хөдөлмөрийн ангид суралцдаг хүүхдүүд нь гурил элдэж, хоол хийх аргад суралцана. Замын хөдөлгөөний ангид суралцвал гэрлэн дохио, замын хөдөлгөөний дүрмийг цэцэрлэгт байхдаа эзэмшинэ. Ингэж төрөлжүүлэн хичээллүүлэх нь хүүхдийн авьяасыг нээдэг байна. Одоо хүүхдүүд бууж банш чимхэж сурчээ. Гурав, дөрвөн настай хүүхдийн хувьд энэ нь хөгжлийн том дэвшил юм.
2012 онд баталсан “Цөм” хөтөлбөрийн гол зорилго бол хүүхдийг тоглоомоор дамжуулан авьяасыг нь нээж, хөгжүүлэх. Бага насны хүүхэд суралцах, хүлээн авах чадвар илүү өндөр байдаг учраас энэ насанд нь зөвөөр чиглүүлвэл сурах арга барилаа олдог байна.
Г.НАРАН