Airbus A320 онгоцны сүйрэл

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Airbus A320 онгоцны сүйрэл

 

Иргэний агаарын тээврийн Airbus A320 онгоц Францын Альпын Дээд Прованс мужид унасан тухай бид мэдээлсэн билээ. Онгоц сүйрсэн мэдээний дараа бирж дээр Airbus компанийн хувьцааны үнэ  эрс унасан байна.

 

Олны анхаарлыг татаж буй онгоцны сүйрлийн тухай мэдээллийг цаг хугацааны дарааллаар нь хүргэе.

 

Airbus A320 онгоцны сүйрэл орон нутгийн цагаар:

 

  • 15:47 цаг. Хэвлэлийнхэн А320 онгоцны сүйрэлд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж мэдээлэв. Онгоц сүйрсэн бүс нутагт цаг агаарын нөхцөл сайн байсан тул ослын шалтгаан байх боломжгүй хэмээн BFMTV телевиз мэдээлэв. “Тэнгэр цэлмэг, салхи бараг байсангүй. Ийнхүү цаг уурын нөхцлийг ослын шалтгаанаас хасч болно гэж телевизийн цаг уурын мэдээ хөтлөгч хэлэв.

 

  • 15:44 цаг. Францад болсон онгоцны сүйрлээр иргэд нь амь үрэгдсэнийг Испани батлав. Германы "Germanwings" нисэх компанийн  A320 онгоцны сүйрлээр 45 иргэн нь амь үрэгдсэн тухай Испанийн ерөнхий сайдын орлогч Сорайя Саенс де Сантамария мэдэгджээ.

  • 15:39 цаг. Германы эрх баригчид халуун шугамыг нээв. Германы эрх баригчид онцгой байдлын штаб байгуулан “халуун шугам” нээсэн тухай Twitter  дэх өөрийн хуудаснаа Германы Гадаад хэргийн яам мэдээлжээ. "Айдастай мэдээ ирлээ. Бид хямралын штаб байгуулан 030 5000 3000 халуун шугамыг нээлээ” гэж уг мэдэгдэлд Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэлснээс иш татжээ.

  • 15:35 цаг. Оросын ОБЯ  онгоц сүйрсэн газар явуулах эрлийн ажилд туслах санал тавьлаа. "Центроспас» ба онцгой эрсдэлтэй ажиллагаа явуулах  "Лидер» төвийн аврагчидтай онгоцыг илгээхэд бэлэн болгосон гэж ОБЯ-ны  төлөөлөгч мэдээлэв.

  • 15:33 цаг. Сүйрсэн Airbus A320 онгоцыг хагас цагаар нислэгийг хойшлуулсан байв. Альпын нуруунд сүйрсэн Airbus A320 онгоцыг Барселонаас Дюссельдорф руу нисэхийн өмнө нислэгийг нь хагас цагаар хойшлуулсан тухай Германы Bild сонин бичжээ. Нислэг 4U9525 уг сонинд бичснээр, орон нутгийн цагаар 9.35-д хөөрөх ёстой байсан ч 10.01-д нислэгээ эхэлжээ. Онгоц Германд 11.55 цагт газардах ёстой байв.

  • 15:27 цаг. A320 онгоцны мэдээлэл ирэхээ болжээ. Францын өмнөд нутагт сүйрсэн онгоцны мэдээлэл 25 мянган футын өндөрт байхад нь тасарсан байна. “Францад сүйрсэн Germanwings компанийн A320 онгоц нислэгийнхээ сүүлийн мөчид өндрөө эрс алдаж эхэлсэн байна. Онгоц 40 мянган футаас (12 километр) 25 мянган фут (7,6 километр) хүртэл доошилсон ба түүний дараа онгоцноос мэдээлэл ирэхээ болсон байв гэж Flightaware сервиз мэдэгджээ.

  • 15:21 цаг. Дюссельдорфын нисэх буудалд халуун шугам нээлээ. Дюссельдорфын нисэх буудалд Aribus 320 онгоцны сүйрэлтэй холбоотой “халуун шугам”-ыг нээсэн тухай буудлын сайт мэдээлэв.

  • 15:16 цаг. ХБНГУ онгоцны ослын 150  хохирогчдын тухай мэдээлэв. Францын Альпт A320 онгоц сүйрсний хохирогчид нь 150 хүн боллоо гэж Германы нислэгийн аюулгүй байдлын алба мэдэгджээ. “Онгоцонд 150 хүн байсны зургаа нь нислэгийн багийнхан байсан гэж бид тооцож байгаа” хэмээн тус байгууллагын төлөөлөгч Deutsche Welle компанид ярилцлага өгөхдөө хэлжээ.

  • 15:17 цаг. Аэробусын ослын шалтгааны нэг нь террорын ажиллагаа байж магадгүй. Оросын тээврийн хорооны туршигч нисгэгч Вадим Олейников ослын шалтгаан нь техникийн саатал эсвэл хорлон сүйтгэх ажиллагаа байж магадгүй гэлээ. Нислэг өндөрт болж байсан, цаг агаар ч сайн байлаа. Харин багийнхан "S. O. S» дохио өгсөн нь тэнд ямар нэгэн юм болсныг хэлж байна хэмээн Вадим Олейников хэлсэн байв.

  • 14:58 цаг. A320 унасан газрыг нэрлэв. Сүйрсэн онгоцны хэсгүүд Альпын ууланд 2000 метрийн өндөрт байгааг илэрүүлсэн гэж Ассошиэйтед Пресс дамжуулав.

  • 14:24 цаг. Ослоор амьд гарсан хүмүүс байгаа гэх найдвар байхгүй. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд  онгоцны сүйрлээс  хүмүүс амьд үлдсэн гэх найдлага байхгүй гэж хэлснийг France24 телевиз дамжуулав.

  • 14:23 цаг. Airbus компани өөрийн мөрдөн байцаалтыг эхлүүллээ. Нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани A320 онгоц сүйрсэн хэргийн өөрийн мөрдөн байцаалтыг эхлүүлж байна. Үйлдвэрлэгчийн төвд байрлах Тулуз хотноо компани хямралын штаб байгуулан сүйрсэн онгоцны талын бүх мэдээллийг цуглуулж эхлэв.

  • 14:07 цаг. Airbus A320 аюулын дохиог илгээж байжээ. Францад сүйрсэн Airbus A320 онгоц аюулын дохио илгээсэн байсан гэж France24 телевиз мэдээлсэн байв.

  • 13:44 цаг. Airbus A320 онгоц Францын өмнөд нутагт сүйрлээ.  Иргэний агаарын тээврийн Airbus A320 онгоц Францын Альпын Дээд  Прованс мужид унажээ. Lufthansa нисэхийн компанийн German Wings гэх охин компанийн онгоц Барселонаас Дюссельдорфын чиглэлд нислэг хийж байсан  гэж La Provence мэдээлэв. Иргэний агаарын тээврийн газрын мэдээгээр, онгоцонд 144 зорчигч, багийн зургаан гишүүн явжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж