Боксын Азийн АШТ хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Боксын Азийн АШТ хойшилжээ

Иорданы нийслэл Амман хотноо зургадугаар сарын 17-27-нд болохоор төлөвлөгдөөд байсан 2011 оны боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тов хойшилжээ. Монголын ширэн бээлийтнүүд энэ өдрүүдэд Хятадын Гүйян хотноо “China Open” тэмцээнд оролцож буй. Энэ сарын эхээр Орхон аймагт байрлах “Олимп” баазад нэгдсэн бэлтгэлд гарсан боксчид уг нь Хятадын нээлттэй тэмцээнийг залгуулаад Азийн аваргад тулалдах байсан ч Азийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Инчеон хотноо наймдугаар сарын 3-13-нд болохоор болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж