Хятад ялалтын баярт Японыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Хятад ялалтын баярт Японыг урьжээ

Бээжин /2014.XI.11/ Хятадын дарга Си Жинпин, Японы ерөнхий сайд Шинзо Абе Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC) уулзалтын үеэр

 

Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн баярыг Бээжин ирэх есдүгээр сард тэмдэглэхээр болсон билээ. Энэхүү арга хэмжээнд Бээжин Японы ерөнхий сайдыг урьжээ. Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Бээжин ялалтын баярын урилгыг хэдийн дэлхийн төр засгийн тэргүүнүүд болон олон улсын байгууллагын удирдлагад хүргүүлээд байгаа гэнэ. Бээжингийн урилгыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авснаа мэдэгдсэн билээ.

 

Дэлхийн II дайны үеэр Япон улс Хятадын газар нутагт халдаж, булаан эзлэхээр дайрсан өнгөрсөн үеийн түүх өдгөө ч Бээжин Токиогийн харилцаанд саад болсоор ирсэн юм. Мөн Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй хэсэг арал, далайн тээврийн ашигтай бүсийг булаацалдсан Бээжин, Токиогийн хэрүүл, маргаан сүүлийн жилүүдэд нэлээд хурцадсан билээ. Гэхдээ сүүлийн үед Хятад, Япон улсууд харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээхээр хичээж буй. Тухайлбал, Япон, Хятад, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нар өнгөрсөн бямба гаригт Сөүл хотноо уулзаж, төрийн тэргүүнүүдийн түвшинд чуулга уулзалт зохион байгуулахаар тохиролцжээ.

 

Хятад улс жил бүрийн тавдугаар сард болдог ОХУ-ын “Ялалтын баяр”-ыг дуурайн ирэх есдүгээр сард цэргийн парад, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж