JetMan-ий Их хавцал дахь нислэг

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

JetMan-ий Их хавцал дахь нислэг

Олонд JetMan хэмээн алдаршсан Швейцарын чөлөөнд гарсан онгоцны нисгэгч адал явдалд дуртай Yves Rossy энэ сарын 11-ны өдөр Америкийн Grand Canyon-д нислэгээ амжилттай хийсэн байна. Түүний энэ удаагийн нислэгийн ивээн тэтгэгчээр бугуйн цагны Breitling брэнд байсан юм. Yves Rossy нислэгийн төхөөрөмжөө өөрөө зохион бүтээсэн бөгөөд нуруунд бэхлэгдсэн далавчинд тийрэлтэт хөдөлгүүр суурилагдсан байдаг аж. Энэ удаагийн нислэгээр нисдэг тэрэгнээс 2500 метрийн өндөрөөс үсэрсэн байна. 310 км/цаг хурдлаж амжилттай газардсан байна.

Бичлэгийг энд дарж үзнэ үү.

www.ulemj.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж