Фото: David Gray / Reuters
World Whiskies Awards гэх олон улсын шагналын шинжээчид виски архины 2015 оны шилдэг сортуудыг нэрлэсэн тухай Time мэдээлж байна. “Нэг соёолжийн виски” ангилалд Тайванийн Solist Vinho сортын Kavalan тэрүүллээ. Шинжээчид түүнийг бурбон дарстай сүүн шоколадтай адил “гайхмаар зөөлөн” амттай гэв.
“Үр тарианы шилдэг виски” North British вискийг үйлдвэрлэгч Британийн Darkness, “Шилдэг хольцийн виски” That Boutique-y Whisky Company-ны шотланд ундаа тус тус шалгарчээ. Вискийн чансааны жагсаалтыг World Whiskies Awards сайтаас үзэж болно.
Вискийн хэд хэдэн төрөл байдаг. Соёолжийн вискийг арвайн соёлжоос гаргадаг. Үр тарианы вискийг бага зэргийн арвайн соёолжийг эрдэнэ шишид нэмэрлэн нэг нэрэлтээр гарган авдаг. Дээрх хоёр вискийг холих замаар вискийн хольцыг бүтээнэ. Дөрөв дэх төрөлд нь тусгай технологиор бүтээсэн эрдэнэ шишийн ундаа болох Бурбон виски юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР