Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб болон Голландын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Арьен Роббен хэвлийн булчингийн гэмтлийн улмаас зургаан долоо хоног талбайд гарч чадахааргүй болжээ.
Тэрбээр өнгөрсөн ням гарагийн шөнө “Боруссия Мюнхэнгладбах”-ын эсрэг тоглолтод бэртэл авч, талбайг чөлөөлсөн юм. Тэгвэл өнөөдөр эмч нарын үзлэгийн хариу гарч, түүнийг сар гаруйн хугацаанд ногоон талбайн гадна байх болсныг мэдээллээ.
Ингэснээр Роббен Аваргуудын лигийн хүрээнд “Порту”-тай хийх хоёр тоглолт болоод Голландын шигшээ багийн хамтаар Турк, Испанитай хийх “тулаан”-ыг өнжих нь ээ. Өдгөө 31 настай Голланд эр энэ улиралд “Байерн” болон Голландын шигшээ багийн хамтаар 36 тоглолтод оролцож, 23 гоол оруулаад байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn