Шинжилгээний багийнхан хөрс болон далайн усан дахь цацраг идэвхжилтийн хэмжээг үзэхдээ Фүкүшимагаас баруун хойш 25-45 км газар нутгийг хамруулсан байна. Францын судалгааны багийнхан 50 төрлийн үзүүлэлтийг хэмжиж гаргажээ. Үүн дотроос иод, цезий хоёрын үзүүлэлт нэлээд өндөр гарсан гэнэ. Энгийн үед иод 131, цезий 137 байдаг аж. Харин гуравдугаар сарын сүүлчээр хэмжихэд литр усан дахь цезийн хэмжээ 47000, нэг кг хөрсөн дэх нь 72900 бакерель байжээ.
Бакерель гэдэг нь нэг секундэд ялзруулах цацраг идэвхжлийг заадаг хэмжээс гэнэ. Судалгааны багийнхан Фүкүшимагийн ойролцоох далайн эргийн хавтгай загас, нялцгай биетэн, хавч хэлбэртэн, ургамлуудад шинжилгээ хийхэд хордлогын хэмжээ улам нэмэгдсээр байгаа нь аюулын харанга болоод байна. Мөн 25 жилийн өмнө дэлбэрсэн Чернобылийн атомын цахилгаан станцын байгаль болон хүмүүст учруулсан хөнөөл арилаагүй байгаа нь хүмүүсийг түгшээж байна.