Монголын цагаар
маргааш өглөө Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цувралын эхний тоглолт болно. Энэхүү тоглолтыг Леброн Жеймс, Двейн Уейд, Крис Бош нарын “их
гурвал”-ыг эгнээндээ нэгтгэсэн “Майами Хит” талбайдаа эхлүүлэх юм. Харин энэ боломжийг гаргаж өгсөн Эдди Хаус, Жуван Ховард,
Жамаал Маглойр нарт “их
гурвал" баярлах хэрэгтэй. Юуны учир тэр вэ?
Улирлын сүүлчийн өдөр “Майами Хит” баг “Торонто Рэпторс”-той тоглосон. Хэрэв
энэ тоглолтод хожигдвол магадгүй Даллас хотод шигшээ тоглолт эхлэх байлаа. Учир нь “Майами” 58 хожил, “Даллас” 57 хожигдолтой улирлыг
дуусгасан бөгөөд амжилт илүү “Майами Хит”-ийн талбайд шигшээ тоглолт эхлэх ёстой.
Гэвч Эдди Хаусын
35 оноо, Маглойрын 19 самбараас бөмбөг авалт, Ховардын 18
оноо “Торонто Рэпторс”-ыг
буулган авахад хангалттай байлаа. Тэд 97:79 харьцаатайгаар хожсон юм. “Их гурвал”-ыг
амрааж эрсдэл хүлээсэн ч сэлгээ нь хангалттай туршлагатай болохоо харуулж багтаа шигшээ тоглолтын дөрвийг нь талбайдаа хийх эрх авчирчээ. Ингээд тэд маргааш өглөө шигшээ тоглолтыг давуу
талтайгаар эхлүүлэх нь. 1985 онд 2-3-2 гэдэг систем рүү шилжсэнээс хойш 26 тохиолдлын 20-д нь
талбайн давуу талтай баг аваргын цомд хүрч байжээ. Яах аргагүй “Майами Хит” энэ жил давуу байдалтайгаар шигшээг
эхлүүлж байна. Мөн тэд энэ плей-оффт талбай дээрээ хожигдоогүй цор ганц баг нь.
Гэхдээ улирлын
турш, плей-оффын турш “Майами Хит” болон “Даллас Маверикс” багууд эсрэг багийн
талбай дээрээс ижилхэн хожилтой буцаж ирсэн. Энэ нь NBA-ын тэргүүн амжилт байсан. Тэгэхээр хэн нь хэнийхээ талбай дээрээс хожилтой
бууж болохыг урдчилан тааварлашгүй. Тийм учраас сонирхолтой өрсөлдөөн шигшээ биднийг хүлээж байна.
“Боловсрол суваг”
телевиз, “Score” студи та бүхэндээ NBA FINALS
2011 цувралын бүх тоглолтуудыг онцгой
эрхтэйгээр Монголд анх удаагаа албан ёсоор шууд дамжуулан хүргэх болно.
Score Studio