Үсчин, гоо засалчид өнөөдөр шилдгүүдээ тодруулах нь. Яг одоо Буянт-Ухаа дахь Спортын шинэ цогцолборт “Улаанбаатар-2011” нэртэй үсчин, гоо засалчдын шилдгийг шалгаруулах уралдаан үргэлжилж байна. Мэргэжлийн үсчин, гоо заслын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, хөгжүүлэх зорилготой тус тэмцээн үзэгчдийг гоо сайхны ертөнцөөр аялуулдгаараа онцлог. Тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үсний тайралт, самналт, нүүр будалт, хумс засалтын орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг харуулах, харилцан суралцах нь тэмцээний бас нэг онцлог. Тус тэмцээний ялагчид дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцох эрх авна.
Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болж буй уралдааныг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин, гоо засалчдын холбоо, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

М.Дөл