Дундговь амйгийн Засаг даргын Тамгын газар 18300 дугаарын нээлттэй утас ажиллуулж эхэлжээ. Монголын цахилгаан холбооны дугаараас үнэ төлбөргүй залгаж, холбогдсоноор иргэд санал бодол, гомдол, хүсэлтээ илэрхийлэх боломжтой болж байгаа юм. Ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд ажиллах энэ дугаарт иргэд мэдээлэл өгөхдөө өөрийн утасны дугаар, оршин суугаа хаягаа үнэн зөв мэдээлснээр гомдол, хүсэлтийн хариуг шуурхай авах боломжтой гэнэ. Өнөөдрийн байдлаар иргэд ихэвчлэн аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг угтсан ажил хэрхэн өрнөж байгаа талаар 18300 дугаарын утаснаас мэдээлэл авч байгаа аж.
А.Болд