&#34ОХУ руу зорчихыг хориглоогүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

&#34ОХУ руу зорчихыг хориглоогүй&#34

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлсэн. Үүнтэй уялдуулан Алтанбулаг-Хиагт, Цагааннуур, Сүхбаатар боомтуудыг байнгын ажиллагаатай болгож, манай улсаас ОХУ руу, Оросоос Монгол руу орж ирэх зорчигчдын тоо ч нэмэгдсэн. Харин саяхнаас ОХУ руу зорчихыг түр хориглоод байгаа тухай зарим хэвлэлээр мэдээлжээ. Энэ дагуу бид Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газрын Шалган нэвтрүүлэх газрын албан тушаалтнаас энэ талаар тодрууллаа.

Ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. ОХУ руу иргэд хэвийн зорчиж байгаа, ямар ч хориг саад тавиагүй.

-ОХУ руу зорчихыг түр хориглосон нь ямар шалтгаантай вэ. ОХУ-аас орж ирж буй зорчигчдыг мөн адил хориглосон уу?

-Ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. ОХУ руу иргэд хэвийн зорчиж байгаа, ямар ч хориг саад тавиагүй. Харин казах үндэстний баяр наурыз болж байгаатай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомт энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд ажиллаагүй. Үүнийг л хүмүүс хориглож хязгаарласан гэж андуурсан хэрэг болов уу. Цагааннуурын боомт гурав хоног ажиллахгүй гэдгийг гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийтэд мэдээлсэн. Энэ мэдээллийг сонсоогүйгээс буруу ойлгосон хэрэг байх.

-Орос руу орох тээврийн хэрэгсэл бүрт олгодог зөвшөөрлийн хуудас дууссан учир ийн хязгаарласан, манай Зам тээврийн яам ОХУ-ын Тээврийн яаманд энэхүү хуудсаа олшруулах хүсэлт тавиад байгаа гэдэг нь худал мэдээлэл юм уу?

-Бидэнд одоогоор тийм мэдээлэл алга байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж