OPEN үйлчилгээг шилдгээр шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

OPEN үйлчилгээг шилдгээр шалгарууллаа


OPEN – ICT EXPO 2011 ҮҮРЭН ХОЛБООНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсад Мэдээлэл шуудан, харилцаа холбооны салбар үүсч хєгжсєний 90-н жилийн ойн арга хэмжээн хvрээнд энэ сарын 27-ноос 30-ны хооронд зохион байгуулагдсан "ICT EXPO 2011" vзэсгэлэнд мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан хамгийн шилдэг бүтээгдэхүүн vйлчилгээгээ дэлгэн оролцсон юм. Уг vзэсгэлэнг зохион байгуулах хорооноос Скайтел компанийн дараа тєлбєрт цоо шинэ OPEN vйлчилгээг “ҮҮРЭН ХОЛБООНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ”-гээр шалгарууллаа.

Хэрэглэгчдэд єєрийн хэрэглээнд тохирсон хэрэглээг єєрєє бvтээх боломжийг нээж єгч байгаагаараа бусад vйлчилгээнээс ялгарч байгаа OPEN vйлчилгээний хэрэглэгчдэдээ олгож буй шинэ шинэ боломжууд үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Технологийн шинэчлэлт єєрчлєлт, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцvvлэн гаргасан энэхvv дараа тєлбєрт цоо шинэ vйлчилгээний гол давуу тал нь хүн бүрт зөвхөн өөртөө, өөрийнхөө ажил, амьдралын хэв маягт тохируулан хэрэглээгээ бий болгох боломжийг нээж байгаа явдал юм.

Скайтел компаниас OPEN үйлчилгээг зах зээлд гаргаснаар энгийн, ойлгомжтой хүссэнээрээ бүтээх боломжтой цоо шинэ багцаас гадна дараа төлбөрт үйлчилгээний хамгийн хямд үнэ тарифыг мөн хэрэглэгчдэд хүргэж байна. OPEN үйлчилгээний бас нэгэн давуу тал нь хэрэглэгчдэдээ удаан ашигласны хөнгөлөлт, өндөр хэрэглээний урамшуулал, төрсөн өдрийн болон хугацаандаа төлбөрөө төлсний урамшуулал зэрэг хөнгөлөлт, урамшууллын хамгийн өргөн боломжыг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа явдал юм.

Скайтел компани нь 1999 онд дараа төлбөрт VIP, 2002 онд ярианы тариф нь шатлан буурах Business Class, 2005 онд VIP1000 анхны багцын үйлчилгээг зах зээлд гаргаж байсан бол 2006 онд хамгийн анхны сарын суурь хураамжгүй дараа төлбөрт NICE үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж