Фото: @gsc1
Их Британийн пластик мөнгөний эхний ээлж Шотландад гүйлгээнд орсон тухай BBC News мэдээлэв. Таван фунтын дэвсгэртийг орон нутгийн Clydesdale гэх мөнгө хэвлэх эрхтэй арилжааны банк хэвлэн эргэлтэд оруулсан байна.
Нийтдээ хоёр сая орчим пластик дэвсгэртийг гаргахаар төлөвлөсөн байна. Ферт-оф-Форт хойлой дээгүүр гүүр баригдсаны 125 жилийн ойд зориулагдсан шинэ пластик дэвсгэрт дээр гүүр бүтээгч инженер Уильям Арролын зургийг хэвлэжээ.
Полимерийн материлаар хийгдсэн мөнгөн тэмдэгтүүдийн Их Британид 2016 оноос гүйлгээнд гаргах бөгөөд 2013 онд мэдээлснээр таван фунтын дэсгэрт дээр ерөнхий сайд агсан Уинстон Черчилль, аравтын дэвсгэрт дээр нь “Бахархал ба итгэл үнэмшил” романы зохиолч Жейн Остины зураг тавигдах ёстой гэж шийдсэн гэж мэдээлсэн юм.
Анхны пластик дэвсгэртүүдийг 1980-аад оны сүүлчээр Австралид хэвлэн гаргасан бөгөөд одоо Израиль, Шинэ Зеланд, Канад Хятад зэрэг хориод оронд тийм мөнгийг хэрэглэдэг. Полимерийн мөнгөний дэвсгэртийг бэлтгэх нь цаасан мөнгөнөөс илүү үнэтэй ч 2,5 дахин их хугацаанд ашиглагдаж байгаагийн дээр элдэв бохирдолд өртөх нь бага, чийг нэвтэрдэггүй онцлогтой. Ийм мөнгөн дэвсгэртүүд дунджаар 5,5 – 15 жилийн настай гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР