Сонгуульд Саркози тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Сонгуульд Саркози тэргүүлж байна

Николя Саркози (төвд нь) намынхантайгаа.

Фото: Francois Guillot / AFP

 

Николя Саркозийн толгойлдог “Ард түмний хөдөлгөөний холбоо” гэх консерватив нам ба тэдний холбоотнууд орон нутгийн сонгуулийн эхний шатанд ялж байна. Эксит-полын мэдээнд үндэслэн энэ тухай Reuters мэдээлэв.

 

Санал асуулгын дүнгээр сонгогчдын 30 хувь нь Саркозийн нам ба түүний холбоотнуудын төлөө, 26 орчим хувийг Марин Ле Пенийн “Үндэсний фронт” нам, ерөнхийлөгч Франсуа Олландын эрх баригч Социалист нам ойролцоогоор 20 хувийн санал авах төлөвтэй байна.

 

Европын холбооны бодлогыг шүүмжилдэг Ле Пенийн нам энэ сонгуульд ялж чадах уу гэдэг нь сонирхолтой байгаа юм. Үндэсний фронт Францын асуудлыг шийдэж чадахгүй, харин түүнийг улам муутгана гэж экс ерөнхийлөгч Саркози мэдэгдээд амжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж