Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2015” дадлага сургууль өнөөдөр олон улсын Чингис хаан зочид буудалд болж байна. Онцгой байдлын ерөнхий газар, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийнхэнтэй хамтран зохион байгуулж буй уг дадлага сургуульд Шадар сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Көрк Макбрайд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар оролцох ажээ. Дадлаг сургуулилтыг тасалгаанд хйиж буй ч хээрийн сургуулилтыг хэрхэн хийх талаар мөн сургалт явуулах юм байна.
Д.ЦЭЦ