Өмнөд Солонгос Шинэ Зеланд хоёр чөлөөт худалдааны бараг татан жилийн турш бэлтгэгдсэн гэрээндээ гуравдугаар сарын 23-нд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кей нар байлцав.
Хоёр орны хооронд гэрээ байгуулахаар Брисбен хотноо G20 уулзалтаар тохирсон байна. Өмнөд Солонгос энэ гэрээний дагуу Шинэ Зеландаас импортлох барааныхаа 96,4 хувийн гаалийн татварыг ойрын 15 жилийн дотор цуцлахаар төлөвлөжээ. Долоон жилийн дотор Шинэ Зеланд Өмнөд Солонгосын барааны гаалийн татварыг байхгүй болгох юм.
Зөвхөн цагаан будаа, алим, сармис зэргийн хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний гаалийн татвар хэвээр үлдэнэ. Өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт 3,2 тэрбу ам.доллар байсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР