Эрчим хүчний хомсдол нүүрлээд буй Хятад улс 15 мужид хүнд, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний цахилгаан эрчим хүчний үнээ нэмлээ. Шинэ тарифаар Хятадын эрчим хүч хэрэглэгчид илүү нэг мегаватт цагийн хэрэглээнд 1.67 юань буюу 0.25 ам.доллар төлөх болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Хятад цахилгаан эрчим хүчний үнийг 2009 оноос хойш анх удаа нэмж буй нь энэ ажээ. Шинэ тарифыг зургадугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх юм байна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болсон Хятадад эдийн засгийн өсөлтийн зэрэгцээ эрчим хүчний хэрэглээ асар ихээр нэмэгдэж байна. Хэдийгээр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн боловч нийлүүлэлт хангалтгүй хэвээр байгаа ажээ. Харин Засгийн газар эрчим хүчний үнийг нэмэх нь одоогийн нөхцөлд цорын ганц гарц гэж үзэж буй ажээ.
Н.Энх