АНУ-д хоёр монгол бүсгүй хүчирхийлэлд өртжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

АНУ-д хоёр монгол бүсгүй хүчирхийлэлд өртжээ

 

АНУ-ын Виржини муж улсын Фэрфакс хотод энэ гуравдугаар сарын 8-нд хоёр монгол бүсгүй хүчирхийлэлд өртсөнийг цагдаагийн газраас мэдээлжээ. Оюутан бүсгүйчүүдийг Арлингтон хотноо “Ballston Commons” дэлгүүрт  явж байхад нь үл таних эмэгтэй хүрч очин ажлын санал тавьсан аж. Тэд эмэгтэйн санал болгосноор Беркт айлын гэр цэвэрлэхээр очоод хүчирхийлэлд өртсөн байна. Фэрфакс хотын цагдаагийн газраас мэдээлснээр хохирогчид нь 20 орчим насны оюутан бүсгүйчүүд бөгөөд нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэнэ. Хохирогчдыг эмнэлэгт хүргэж, сэжигтнүүдийг баривчилжээ. Цагдаа нар монгол оюутнуудаас өөр олон хохирогч байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.

 

Эх сурвалж: WUSA9

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж