Холливудын нэрт жүжигчин Орланда Блум дуучин Тайлор Свифтээс болж шинэ байраа зарахад хүрчээ.
Орландатай хөрш амьдардаг Тайлор Свифтийн гэрт Селена Гомез, Карли Клосс нарын алдартан найзууд нь зочилдгоос шүтэн бишрэгчид, папарацци зурагчдын анхаарлыг татах болсон гэнэ. Дээр нь Тайлер Свифт өнгөрсөн арванхоёрдугаар сард Бейонси, Жейзи зэрэг алдартнуудыг урьж, төрсөн өдрөө тэмдэглэснээс хойш байдал улам дордсон байна.
Энэ бүхнийг тэвчихээ больсон Орланда Блум арга буюу Нью-Йоркийн Трайбека дахь 5.5 сая ам.долларын байраа худалдан нүүжээ. Орланда Блум уг байрыг зургаан сарын өмнө 4.88 сая ам.доллараар худалдаж авсан аж. Орландагийн хэсэг хугацаанд тухалсан 5869 кв/метр пентхаус нь гурван угаалгын өрөө, зургаан унтлагын өрөөтэй байжээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Б.АНХТУЯА