Шилийн богдод түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Шилийн богдод түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг буюу Шилийн богдод хээрийн түймэр гарчээ. Гуравдугаар сарын 22 буюу өчигдөр өдрийн 13.00 цагт гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангийн 33 албан хаагч, орон нутгийн 34 иргэний хамт унтраажээ.

Мөн өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Дашбалбар сум, Халхгол сумын нутагт хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтараахад онцгой байдлын албан хаагчид болон хилийн цэргийнхэн, нутгийн иргэд хүч нэмжээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж