Лос-Анжелес Лейкерс багийн хамгаалагч Стив Нэш сүүлийн хоёр улиралд чимээгүйхэн байсаар өнгөрсөн бямба гараг зодог тайлах талаар зарласан юм. Тэрбээр НБА-д 19 жил тоглохдоо Бүх оддын тоглолт долоо удаа сонгогдож, хоёр удаагийн Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарчээ.
Сүүлийн гурван улиралд ердөө 65 тоглолтод тоглосны дараа 41 настай Канадын холбогч Стив Неш: "Дууссан гэдгээ одоо ухамсарлах үед үүнийг үгээр илэрхийлэх үнэхээр хэцүү байдаг юм байна. Энэ бол сонин шилжилт. Бүх л тамирчин үүнийг даван туулдаг. Тамирчин хүн 2 удаа үхдэг гэж олон хүн хэлдэг шүү дээ. Зарим талаараа энэ үнэн. Хэрвээ чи амьдралдаа баяр хөөртэй, аз жаргалтай байхыг хүсч байгаа бол өмнөх өөртөө баяртай гэж хэлэх хэрэгтэй болно. Мэдээж, энэ бол амаргүй зүйл, ялангуяа эрчүүдийн хувьд. Яагаад гэвэл бид тийм ч нийтэч биш хүмүүс. Тиймээс үүнийг ухамсарлах хэцүү. Миний хувьд сагсанбөмбөгөөс зодог тайлж байна. Өнгөрсөн он жилүүдэд өгч байсан та бүхний хайр, дэмжлэгт талархал илэрхийлж байна"
Стив Неш нь НБА-гийн түүхэнд 10355 оновчтой дамжуулалт үзүүлснээрээ Жон Стоктон, Жэсон Кидд нарын дараа буюу гуравдугаарт бичигддэг билээ. Мөн нэг улирлын турш бүх довтолгооныхоо 50 хувиас дээш, холын зайн шидэлтийнхээ 40 хувиас дээш, чөлөөт шидэлтийнхээ 90 хувиас дээш амжилтыг дөрвөн улирлын турш үзүүлсэн билээ. Тус амжилтыг домогт тоглогч Лэрри Бөрд (50/40/90) өөрийн замналынхаа туршид хоёрхон улиралд дунджилж байжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn