АНУ-ын Армийн ерөнхий командлагчаар генерал Мартин Демпсийн нэрийг дэвшүүлжээ. Иракийн дайны ахмад дайчин, Төвийн командлалын командлагч Мартин Демпси сонгогдвол ирэх есдүгээр сарын 30-наас АНУ-ын ерөнхийлөгчийн цэргийн зөвлөх, Тэнгисийн цэргийн Адмирал Майк Мьюллений албыг залгах юм. Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ уг саналыг оруулсан бөгөөд Сенат эцсийн шийдвэрийг гаргах юм.Барак Обама Умардын командлалын тэргүүлэгчээр Адмирал Жеймс Уиннфелдийн нэрийг дэвшүүлсэн байна. Харин генерал Демпсигийн оронд генерал Рей Одиерног Төвийн командлалын командлагчид нэрийг нь дэвшүүллээ.
Ерөнхийлөгч Барак Обама генерал Демпсиг дайны утаа үнэрлэж, хал үзсэн хашир генерал гэж онцолсон байна. Демпси 2003 онд Иракийн Багдад хотод цэргийн дивизийн командлагчаар томилогдон тусгай хүчнийхнийг бэлтгэж байжээ. Тэрбээр мөн Ойрхи Дорнод, Персийн булан болон Төв Азид АНУ-ын Төв командлалын удирдлага дор цэргийн ажиллагаа явуулж байсан гэнэ. АНУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий нарийн бичгийн дарга, ирэх жилээс чөлөөндөө гарах Роберт Гейтс дээрх нэр дэвшигчдэд итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Н.Энх