Чуулганы танхимд техникийн саатал гарав

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Чуулганы танхимд техникийн саатал гарав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Г.Батхүү даргалж байна. УИХ-ын гишүүд эмийн замбараагүй хэрэглээг хязгаарлах талаар ярилцаж байгаа юм. Гэвч энэ үеэр чуулганы танхимд техникийн саатал гарч гишүүд микрофоноо унтраан хуралдааны ажиллагаа түр саатаад байна.
Эрүүл мэндийн сайд С.Ламбааг гишүүдийн асуултад хариулах үеэр энэ саатал гарсан юм. Сайдын хэлснээр ОХУ-ын эмийн 20 хувь, БНХАУ-ын эмийн найман хувь хуурамч гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хийжээ. Ийм хоёр хөршийн дунд байгаа монголчууд .эмийн хэрэглээгээ зохистой байлгах нь чухал гэж сайд хэллээ. БНХАУ-аас 10 сая ам.долларын өртөгтэй хяналтын лаборитори оруулж ирэх бөгөөд түүнийг хараат бус бие даасан хэлбэрээр ажиллуулах ёстой гэж байв. Мөн ардын уламжлалт эмүүдийг эмийн бүртгэлд оруулах юм байна. Нийт 45 төрлийн уламжлалт эмийг бүртгэхээр болжээ.
УИХ-ын чуулганы танхимд техникийн саатал үргэлжилсээр байна. Гишүүдийн ихэнх чуулганы танхимаас гарч явлаа.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж