“Их засаг”-ийн хоёр оюутан амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

“Их засаг”-ийн хоёр оюутан амиа хорложээ

Гуравдугаар сарын 19-ний өдөр "Их засаг" Олон улсын их сургуулийн нэг ангийн хоёр оюутан амиа хорложээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр оюутнууд сургуулийнхаа хажуу талын зочид буудлын өрөөнд өөрсдийгөө боомилж, амиа хорлосон байна.

Энэ талаар тус сургуулийн холбогдох албан тушаалтнаас утсаар тодруулахад, “Ямартай ч  ийм харамсалтай хэрэг гарсан юм билээ. Гэхдээ сургуулиас гадуур болсон учраас бид бүхэн нарийн зүйлсийг нь мэдэхгүй байна” гэсэн хариулт өглөө.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж