Барилга хот байгуулалтын салбарын төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан "Барилгачдын зөвлөгөөн-2015" арга хэмжээ зохион байгуулах болсон талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Барилга хот байгуулалтын яамны(БХБЯ) дэд сайд Г.Байгалмаа, БХБЯ-ны Барилгын чанар аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга Ц.Ганбат, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан болон бусад хүмүүс оролцсон юм.
Ц.Ганбат хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 4000 гаруй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбогдуулан барилгын салбарт ажиллагсдын тоо нэмэгдсэн. 2014 онд гарсан барилгын осол өмнөх оныхоос 44 хувиар өсчээ. Мөн сүүлийн таван жилийн байдлаар нийт ослын 88 хувь нь хүний амь нас үрэгдсэн хэрэг эзэлжээ. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрсэн ба энэхүү асуудлыг тусгайлан асуудал болгон ярилцахын тулд “Барилгачдын зөвлөгөөн -2015” арга хэмжээг зохион байгуулж байна." гэв.
"Барилгачдын зөвлөгөөн -2015" арга хэмжээ гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Арга хэмжээний хүрээнд:
-Гуравдугаар сарын 23,24 ний өдрүүдэд, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нарын ээлжит зөвлөгөөн
/ГХГЗЗГ-ын байранд/
-Гуравдугаар сарын 25-нд, Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, норм, дүрмийн хэрэгжилт сэдэвт Үндэсний гуравдугаар звлөгөөн
/Төрийн ордны Их танхимд/
-Гуравдугаар сарын 26-нд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, барилгын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан сургалт
/Нийслэлийн Иргэний танхимд/
-Гуравдугаар сарын 26-нд, ГХГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, аймгуудын ГХБХБГ-ын удирдлагуудтай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ
/ГХГЗЗГ,БХТ-ийн байранд/
-Гуравдугаар сарын 27-нд, Барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан ээлжит Барилгачдын зөвлөгөөн-2015 нэгдсэн арга хэмжээг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тус тус зохион байгуулна.
Б.БИЛГЭЭ