“Исламын улсын хакерын бүлэг” цэргүүдийг заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

“Исламын улсын хакерын бүлэг” цэргүүдийг заналхийлэв

“Исламын улсын хакерын бүлэг” хэмээх шинэ бүлэглэлээс АНУ-ын 100 гаруй цэргийн гэрэл зураг, нэр, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг интернетэд байршуулж, тэдэнтэй тооцоо бодно хэмээн заналхийлсэн тухай BBC мэдээлжээ.

Дээрх цэргүүдийн мэдээллийг тэд Америкийн Батлан хамгаалах яамны мэдээллийн санд нэвтэрч авсан гээд “Америкт байгаа бидний ахан дүүс тэдэнтэй тооцоо бодно” хэмээн мэдэгдсэн байна.

Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын Батлан хамгаалах яам дээрх заналхийллийг шуурхай мөрдөж байгаа ба мэдээлэл нь цацагдсан цэргийн албан хаагчидтай бүгдтэй нь холбоо барьж сэрэмжлүүлсэн байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж