“Гэр бүлийн уулзалт” өдөрлөг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

“Гэр бүлийн уулзалт” өдөрлөг зохион байгуулав

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймагт байрлах хорих 445-р ангид гэр бүлийн уулзалт, өдөрлөг зохион байгуулжээ. Тус анги 200 гаруй хүмүүжигчтэй. Өдөрлөгт тэдгээрийн ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь оролцсон байна. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан арга хэмжээнд УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа өөрийн биеэр оролцжээ. Өдөрлөгийн үеэр хүмүүжигчдийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсны зэрэгцээ гэргий нарт нь улаан сарнай бэлэглэв. Хүмүүжигчдийн хувьд санаатай үйлдэл гэхээсээ илүүтэйгээр санамсаргүй үйлдлээсээ болж ял эдэлж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрбээр эдгээр хүмүүсийн 80 хувь нь ял эдлэхээсээ өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан гэдгийг дурдаад, төр засгаас энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн ярилаа. Энэ үеэр тус хорих ангийн номын санд УИХ-ын гишүүний зүгээс 20 гаруй ном хандивлав. Мөн хүмүүжигчдийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарласнаас гадна хүүхдүүд өөрсдийн бэлдсэн бяцхан тоглолтыг ар гэрийнхэндээ толилуулжээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж