Орон нутгийн тэргүүний сурагчид шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Орон нутгийн тэргүүний сурагчид шагнууллаа

“Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”, хүүхдийн төлөө ”Амьдрах ухаан” төв, хүүхдийг дэмжих “Тулах цэг” сан хамтран Улаанбаатар хот, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Баян- Өлгий, Говь-Алтай, Төв, Дархан-Уул аймгаас шилдэг 108 хүүхдийг тодруулжээ.

Шадар сайд М.Энхболд өчигдөр тэдгээр хүүхдэд шагналыг нь гардуулсан байна. Урлаг, спорт, сурлагаараа бусдыгаа манлайлсан тэдэнд Хүндэт гэрэгэ, хүндэтгэлийн анхны цомог, баярын бэлгийн хамт “Хадгаламж” банкныхан хадгаламжийн дэвтэр нээж өгсөн юм.

А.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж