Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Choi Hainzan Монгол бренд

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гар утас, чихэвч гэх мэт технологийн чиглэлийн төхөөрөмжүүд бүгд гадаадынх.

Харин одооноос бид монгол брендын төхөөрөмжүүдийг хэрэглэх боломжтой болж байна. Учир нь Ч.Цогтбаяр гэх залуу Монголын анхны утасгүй чихэвч, ухаалаг бугуйвч, байршил тодорхойлогч бүхий утастай бугуйн цаг зэрэг бүтээгдэхүүнийг зохион бүтээж, үйлдвэрлэн өөрийн Choi Hainzan брэндийг бий болгоод байна.


Ингээд та бүхэндээ түүний бүтээлүүдийг танилцуулъя.



"НАЙЗ" – ХҮҮХДИЙН ЦАГ


Байршил тодорхойлогч

Хэзээ ч хэдийд ч та хүүхдийнхээ одоогийн болон өмнө явсан байрлалыг шалгаж харах боломжтой.


Аюулгүй хязгаар тогтоох

"Найз" цагийг хэрэглэж байгаа гэр бүлийн гишүүндээ аюулгүй хязгаарыг зааж өгч болно. Аппликейшн дээр газрын зурагт тодорхой цар хүрээнээс хэтрүүлэхгүй байхыг хүсвэл тохируулж болно. Сургууль, цэцэглэг гэх мэт. Тухайн бүсээс хэтрэх үед таны утсанд анхааруурлах дохио ирнэ.


Дуудлага хийх

Хүүхэдтэйгээ холбогдож ярих шаардлага гарвал залгах товч дарахад л хангалттай. Хүүхэд эцэг, эх рүүгээ ярих тохиолдолд 1-3 бүхий товчноос сонгон дарна. Түүнчлэн гаднаас бүртгэлтэй дугаараас л дуудлага хүлээн авах боломжтой юм.


Ослын товч

Хүүхдэд ямарваа нэгэн аюул тулгарсан тохиолдолд SOS товчийг дарснаар эцэг эхийн дугаарт автоматаар дуудлага хийхээс гадна. Тухайн байгаа байршлыг мессежээр мэдээлнэ.


Ойрын зайн хайлт

Энэхүү мэдрэгч нь хүүхдээс 1м-29метрийн зайд холдох хүртэл дохио илгээж хаана байгааг мэдрэх боломжтой. (Bluetooth finder)


Мэдрэгч

Хүүхэд цагийг бугуйнаасаа тайлах үед танд сэрэмж дохио өгнө. Түүнчлэн унах болон хүчтэй доргилт мэдэрсэн үед мэдрэгч ажиллаж дохио илгээнэ.



"ESCAPE" – ШУУГИАН ДАРАГЧ ТЕХНОЛОГИЙ БҮХИЙ УТАСГҮЙ ЧИХЭВЧ

Залуустаа зориулан шинэ технологийг өөртөө шингээсэн, олон функц бүхий утасгүй чихэвч. "ESCAPE" – хэмээх нэрийг эрх чөлөөтэй утасгүй аливаа зүйл баригдаж түүртэхгүй гэсэн утгаар өгчээ. Чихэвч нь Радио ФМ хүлээн авагчтай, Утасны дуудлага хийх, ярих, SD картаас дуу тоглуулах, кабелиар болон кабельгүйгээр iOs болон Android үйлдлийн системтэй гар утсанд холбогдож ажиллана.



"RANGE" КАЛОРИ ХЭМЖИГЧ УХААЛАГ БУГУЙВЧ

Спортоор хичээллэгч хэн бүхэн өөрийн алхсан зай, шатаасан калори зэргийг хэмжих зайлшгүй шаардлага тулгардаг билээ. "RANGE" бугуйвч нь таны гар утастай/iOs,Android/ Bluetooth-р холбогдон ажиллана. Гар утсандаа холбогдох аппликейшнийг татан авч суулгаснаар өөрийн алхсан тоо, шатаасан калори, унтаа горимд хэдэн цаг байсан гэх мэт мэдээллээ 1 өдөр, 7 хоног, 1 сарын хугацааны түүхтэйгээр харах боломжтой юм. Түүнчлэн таны утсанд ирэх дуудлага, мессеж зэргийг чичирч мэдээлнэ. Өөртөө вибратор бүхий, баттерэй хэмжих лед гэрлээр тоноглогдсон, чанартай материал бүхий оосор, шинэлэг загвартай.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж