Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.  2015.III.23-2015.III.29

Хонь: Энгийн өдрүүд үргэлжилнэ. Ажил, амьдралд тань онцын өөрчлөлт гарахгүй. Таны амьдрал хэмнэлд орж, уйтгартай болсон мэт санагдаж магадгүй. Гэхдээ зарим үед амар тайвныг мэдрэх хэцүү байдгыг санаж, сэтгэл санааны амар амгаланг мэдэрч, тархиа амраагаад аваарай. Цахим орон зайд хувийн мэдээлэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Хувийн амьдралаа бусдад тоочих хэрэггүй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Санхүү, бизнесийн ажил эрхлэгчид тайлан тооцоогоо сайтар хянаж, алдаа гаргахаас сэрэмжлээрэй.

Үхэр: Таны амьдрал хачирхалтай үйл явдал тохионо. Та хэзээ ч төсөөлж байгаагүй тийм зүйлтэй нүүр тулахад бэлэн байх хэрэгтэй. Энэ сайн, муу ямар үр дүн авчирахыг таны хандлага, сонголт шийднэ. Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл ихтэй байна. Хайр дурлалын амьдралд тань өөрчлөлт гарч болзошгүй. Зүрхний өвчнөөр өвдөж магадгүй тул сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй. Ажил дээр хариуцлага алдсанаас дарга нараас зэмлэл хүлээх бололтой.

Ихэр: Энэ жилийн хамгийн таатай үе. Ажил дээр тушаал дэвших, шагнал урамшуулал авах, нэр хүндээ өсгөх боломжтой. Хайр дурлалд ч одтой байх нь. Таны эрч хүч, урам зоригийг сэргээх хэн нэгэнтэй учрах бололтой. Санхүүгийн хүнд байдлыг даван туулж, орлогоо нэмэгдүүлж чадна. Өнгөрсөн хугацаанд шийдэж чадахгүй байсан асуудлын тань гарцыг олохыг хичээгээрэй. Эрсдэлээс айлгүй шийдвэр гаргаарай. Өсвөр насны ихрийнхэн амьдралынхаа зорилгыг тодорхойлж, ирээдүйн мэргэжлээ сонгоход таатай.

Мэлхий: Мөнгө, санхүүгийн гачигдал үүсэх магадлалтай. Ажил, үүргээ гүйцэтгэхдээ бусдаас тусламж, дэмжлэг хүсэхдээ ичиж, эмээх хэрэггүй. Ажилдаа хэт анхаарч, хувийн амьдралаа орхигдуулж болохгүй. Тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Хосуудын дунд маргаан үүсч, хөндийрсөн мэт санагдана. Харилцаагаа сэргээхэд таны хүчин чармайлт чухал. Бясалгал хийж, өөрийгөө хүмүүжүүлэх гээд оролдоод үзээрэй. Амралтын өдрүүдийг өөртөө зориулж, бүтэн өдөржин орондоо хэвтсэн ч болно.

Арслан: Дотоод сэтгэлийн амар амгаланг мэдрэх долоо хоног. Завгүй ажилтай байсан ч таны сэтгэл санаа ер бусын амар тайван байна. Энэ долоо хоногт таны аз жаргалтай инээмсэглэлийг шар өнгийн хувцас улам тодотгож өгнө. Хөгжилтэй, хөнгөн энэ өнгө таньд эрч хүч урам зориг өгөх болно. Гэр бүлдээ халуун дулаан яриа өрнүүлж, хуучны сайхан дурсамжаа нэхэн санахад таатай. Хайр дурлалын асуудалд хэнэггүй зан гаргах хэрэггүй. Ямагт идэвхи санаачлагатай байж, нөхцөл байдлыг хяналтандаа байлгах хэрэгтэй.

Охин: Зугаатай өдрүүд үргэлжилнэ. Аливаа үүрэг даалгаварыг хүндрүүлэлгүй  хүлээж авч сурах хэрэгтэй. Өөртөө хэт өндөр шаардлага тавих хэрэггүй. Хийх ажлаа долоо хоногтоо багтааж чадаж байвал энэ бол таны хувьд том амжилт. Том зүйл худалдан авах, өндөр өртөгтэй гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлаа түр хойшлуулахад гэмгүй. Харшилын өвчнөөс сэрэмжлээрэй.  

Жинлүүр: Хайр дурлалд “бялуурах” долоо хоног. Хайртай хүндээ бүхнээ зориулах хүслээсээ болж ар гэр, ажил амьдралаа ч хаяж мэдэх нь. Энэ нь гэр бүл, ойр дотныхны зүгээс хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэл авчирна. Зөрүүд, дур зоргоороо зангаасаа болж эргэн тойрныхноо гомдоож магадгүй. Санхүүгийн нөхцөл байдал сайн байх хэдий ч шаардлагагүй зүйлд зарлага гаргах хэрэггүй. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Эрүүл мэндийн байдал тань маш сайн байна.

Хилэнц: Шинэ ажлын санал хүлээж авна. Удаан хугацааны дараа ирсэн таатай саналыг удаан бодох шаардлагагүй. Зугаа цэнгэлд хэт толгойгоо мэдүүлэх хэрэггүй. Хайр дурлалын асуудалд таны шийдэмгий байдал дутагдаж байгааг анхаараарай. Гэр бүлийн гишүүдэд таны дэмжлэг, урмын үг хэрэгтэй байна. Санхүүгийн байдал эрс сайжирна. Бизнесийн уулзалт, гэрээ хэлцэл төлөвлөсний дагуу явагдана. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.

Нум: Сонголттой нүүр тулгарна. Бизнес эрхлэгчид хамтрагчаа солих уу эсвэл эртний түнштэйгээ үлдэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй болно. Мөн  хэд хэдэн ашигтай саналаас сонголтоо хийх шаардлага тулгарч болох юм. Зарим нумынхан хайр дурлалын толгой өвтгөсөн асуудалд ороогдоно. Сэтгэлээ олон хувааснаас зовлон шаналалд унах магадлалтай. Санхүүгийн байдал тань сайнгүй байна. Ажлын ачааллаас шалтгаалан завгүй байх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэлийн хямралд өртөхөөс сэрэмжлээрэй.

Матар: Ажил ихтэй долоо хоног. Танаас хүч хөдөлмөр шаардсан ажлууд ундрах бололтой. Зарим матрынхан гадуур ажил ихтэйгээс гэртээ харих ч завгүй байна. Хэдий чинээ хөдөлмөрлөнө төдий чинээ амжилт, ашиг орлого авчирна. Санхүүгийн байдал сайн байх тул том зүйл худалдан авах эсвэл хөрөнгө оруулахад таатай. Гэнэтийн осол аваараас сэрэмжилж, хутга мэстэй болгоомжтой харьцахыг анхааруулж байна.

Хумх: Аз жаргалын долоо хоног. Сэтгэл санаа өөдрөг байж эрч хүч, урам зориг нэмэгдэнэ. Дурлалын охин тэнгэр таныг ивээж, хайрын романс бүтэмжтэй байх болно. Хосуудын харилцаа ойр дотно, хайр энхрийлэл дүүрэн байна. Санаанд оромгүй баяртай үйл явдал тохиох юмуу  хүсэл тань биелнэ. Эрүүл мэнддээ санаа зовох хэрэггүй. Эрүүл  зөв хооллож, сайн унтаж амарч чадаж байвал та эрүүл байх болно.

Загас: Таны гадаад үзэмж сайжирна. Сэтгэл хөдлөл эрс нэмэгдэж, аливаад тэвчээргүй хандах магадлал их байгааг анхаараарай. Ажил, бизнес ашигтай байх болно. Ойр дотныхондоо тусламжийн гараа сунгаж, гуйлтаас нь татгалзах хэрэггүй. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж, цөөнгүй шинэ хүмүүстэй харилцаа тогтоох болно. Гэр бүлдээ цаг гаргаж, хүүхэддээ анхаарал тавиарай. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж