Дэлхийн улс орнуудын засгийн газрууд, томоохон монополь компаниуд иргэдээсээ чухал ашигтай болон хор хөнөөлтэй бүтээл нээлтүүдийг нуудаг гэсэн яриа байдаг. Магадгүй энэ нь тэдний ашиг сонирхлыг хөнддөг байх.
Олон жилийн турш олон нийтээс нууцалж байсан 8 бүтээлийн тухай хүргэе.
1. Цахилгаан авто машин
"Цахилгаан авто машиныг хэн булшлав?" хэмээх баримтат кинонд "Женерал моторс" компанийн EV1 хэмээх машины тухай өгүүлдэг. Энэ бол дэлхийд хамгийн олон үйлдвэрлэгдсэн цахилгаан машин юм. Нийт 800 загвар үйлдвэрлэгдсэн бөгөөд 90-ээд оны сүүлчээр GM (Женерал моторс) эдгээрийг түрээслэжээ. GM компанийн машины аккумуляторын батарей хязгаарлагдмал тул бага зай туулдаг байв. Иймд хэрэглэгчийн хэрэгцээг хангахгүй хэмээн шалтаглан 1999 онд EV1-г үйлдвэрлэх шугамыг хаажээ. Олон хүмүүс GM компани EV1-ийг нефтийн компаниудын шахалтаар хаасан хэмээн үздэг. Сонирхолтой нь GM компани зарсан EV1-ийн бүх загваруудыг нэг бүрчлэн хайж үгүй хийсэн байна.
2. Америкийн трамвайн төгсгөл
1921 онд трамвайн цэвэр ашиг миллиард доллар байсан гэдэг. Харин энэ нь "Женерал моторс»-ын хувьд 65 сая доллараа алдсантай адил байжээ. Үүнд хонзогнон GM компани хэдэн зуун трамвайн компанийг худалдан авч үгүй хийн бензинийг үлэмжээр шатаадаг автобус, автомашинуудын зах зээлийг шууд дэмжин ажилласан гэдэг. Харин сүүлийн жилд трамвайг аврах хөдөлгөөн идэвхижин улс орнуудад нэлээд хэрэглэгддэг болжээ.
3. Volkswagen Lupo
99 миль замыг 1 галлон (100 км-т 2.4 л) түлшээр туулдаг машин, авто машин үйлдвэрлэгчдийн гол шүтээн байсан үе саяхан. Ийм машин бүтээгдээд хэдэн жилийн нүүр үзэж буй боловч авто машин үйлдвэрлэгчид америкийн зах зээлээс нуусаар байгаа аж. 2000 онд "Нью-Йорк таймс" сонин дизель хөдөлгүүртэй Volkswagen Lupo-гийн тухай мэдээллэсэн байдаг. Энэ машин дэлхийг тойрсон аялалд шатахууны дундаж зарцуулалт 99 миль/галлоноос илүү бага түлш зарцуулсан гэдэг. Энэ адтай машиныг европт 1998-2005 онуудад худалдаж байв. Үүнийх нь төлөө авто машин үйлдвэрлэгчид уг машиныг зах зээлээс шахжээ. Шалтаг нь: "америкчууд ийм жижиг машин сонирхдоггүй" гэсэн аж.
4. Чөлөөт эрчим хүч
Никола Тесла 1899 онд цахилгаан станцуудад болон цахилгаан дамжуулах шугамд зориулж шатаадаггүй өвөрмөц түлш бүтээх арга олжээ. Тэрбээр атмосферын дээд давхрагад цахилгаан хэлбэлзлэлийн ионизацийг бүтээснээр "чөлөөт эрчим хүчийг" ашиглаж болно гэсэн санааг дэвшүүлжээ. Теслагийн судалгааг санхүүжүүлж байсан Ж.П.Морган ийм юм хийсэндээ жаахан харамсаж байжээ. Учир нь эрчим хүч ингэж хямдхан болбол хэнд ч ашиг авчрахгүй болно хэмээгээд Морган бүх хөрөнгө оруулагчдыг тарааж, Теслагийн мөрөөдөл болсон төслийг үгүй хийжээ.
5. Өмөн үүгээс хамгаалах шидэт эм
2001 онд Канадын Рик Симпсон түүнийг гар дээрх өмөн үүгийн толбо олсны ургамлын эфирийн тосыг түрхэснээр алга болсныг ажиглан мэджээ. Түүнээс хойш Симпсон болон бусад хүмүүс өмөн үүгээр өвдсөн олон мянган хүнийг эмчилжээ. Испаний судлаачид олсны идэвхитэй бүрэлдэхүүн хэсэг болох тетрагидроканнабинол туршилтанд оролцсон хүмүүсийн тархины, ходоодны шүүрлийн булчирхай, элэгний хорт хавдрыг эмчилдэг болохыг дахин нотложээ. Харин АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн болон эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтыг удирдлах газар олсны ургамлыг мансууруулах үйлчилгээтэй бодис хэмээн хориглосноор энэхүү эмийг эрүүл мэндийн салбарт ашиглах боломжгүй болжээ.
6. Усаар ажилладаг тээврийн хэрэгсэл
Усаар ажилладаг тээврийн хэрэгсэл гэвэл анх сонсоход утгагүй мэт санагдаж болох юм. Стен Мейерийн элсэнд явдаг Багги 100 мильд 1 галлон усаар түлш хийсэн баримт байдаг. Хэрэв Мейер 57 насандаа тархины аневризмаар сэжигтэйгээр өвдөж үхээгүй бол түүний машин илүү хол зайг усаар түлш хийн туулах байсан ч юм билүү. Зарим хүмүүс Мейерыг өөрийн зохиосон санааны патентыг худалдаагүй, мөн судалгаагаа зогсоогоогүйн төлөө амиа алдсан хэмээн мэдэгдэл хүртэл хийж байв. Энэ бүхнээс болж Мейерийн түншүүд нууц байдалд орж түүний Багги машиныг хүртэл нуухаас өөр аргагүй байдалд орсон гэдэг.
7. Мөнхийн хөдөлгүүр
20-р зуунд нэлээд хэдэн ийм хөдөлгүүр бүтээгдсэн байдаг. Хувь тавилангийн эрхээр эдгээр төхөөрөмж олон асуудлын бай болж байв. Бараг бүх тохиолдолд уг туршилтын хөдөлгүүрүүд үйлдвэрлэлд шилжихийн өмнөх шатанд аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын дарамт шахалтаар зогсдог байна.
8. Хамгийн бага хортой янжуур тамхи
1960-аад оны үед Liggett & Myers (L&M) гэдэг тамхины компани XA нэртэй янжуур бүтээжээ. Уг янжуур нь хавдар үүсгэгч бодисгүй байсан байна. Гэтэл Phillip Morris компаниас Сан-Франциско хот болон тойргийн шүүхэд мэдүүлсэн зарга үүсчээ. Тэд L&M-ийн үйлдвэрлэсэн тамхийг бусдын адил хортой гэдгийг нотлох зорилготой байв. Мөн “Phillip Morris компани L&M-ийг тамхи хүний эрүүл мэндэд асар их хортой тухай мэдээллийг нийтэд дэлгэрүүлэхгүй бол "танай компанийг үгүй хийнэ хэмээн мэдэгдсэн" гэжээ. Үүнээс үүдэн L&M уг тамхиа үйлдвэрлэхээ больжээ.
Н.ЦЭНДСҮРЭН