ОХУ цөмийн пуужин илгээхээр сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.03.22-нд нийтлэгдсэн

ОХУ цөмийн пуужин илгээхээр сүрдүүлэв

ОХУ-ын элчин сайд Михаил Ванин

 

“Дани улс НАТО-гийн пуужингаас хамгаалах системд нэгдвэл Москва Скандинавын орны хөлөг онгоцууд руу цөмийн пуужин илгээнэ” хэмээн ОХУ-аас Копенгагенд суух элчин сайд Михаил Ванин мэдэгдсэнийг “Jyllands-Posten” сонинд нийтэлжээ.

 

Михаил Ванин “Дани улс АНУ-ын тэргүүлсэн пуужингаас хамгаалах системд нэгдсэнээс гарах үр дагаврыг даничууд бүрэн ухамсарлаж байгаа гэж би бодохгүй байна. Хэрэв Дани тэр системд нэгдвэл ОХУ-ын цөмийн пуужингууд Данийн байлдааны хөлгүүдийг чиглэх болно. Энэ нөхцөл бид нэгнээ дайснууд гэж үзэх эрсдэлтэй” хэмээн мэдэгдсэн аж.

 

Үүний хариуд Данийн гадаад хэргийн сайд Мартин Лидегаард ОХУ-ын элчин сайд Михаил Ванины мэдэгдлийг эрс буруушаан “Үүгээрээ тэр пуужингаас хамгаалах системд нэгдсэн хэн бүхэн Оросын баллистик пуужингийн бай болно хэмээлээ. Энэ систем нь далайн дээрэмчин, террорист байгууллагуудаас хамгаалах зорилготой болохоос ОХУ-тай ямар ч холбоогүй” гэж мэдэгдээд байна.

 

Украины зөрчил мөргөлдөөнөөс үүдэн ОХУ, Барууныхны харилцаа эрс муудсан билээ. ОХУ-ын зүгээс Румын, Польш улсад баазаа байршуулах төлөвлөгөөтэй пуужингаас хамгаалах системийг хүчтэй эсэргүүцэж буй юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж